Онцлох ишлэл |
|
"Монголбанк 2022 оны 9 дүгээр сарын хурлаар бодлогын хүүгээ өсгөсөнтэй холбоотойгоор санхүүгийн зах зээлд хүүгийн түвшин өсөлттэй байна. " - Э. Анхцэцэг Ти Ди Би Секьюритис ҮЦК Хөрөнгө оруулалтын шинжээч |
|
|
|
Онцлох шинжилгээ |
|
Монголбанк Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 16, 20-ны өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 2.0 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.0 хувьд хүргэх, мөн хүүгийн коридорыг бодлогын хүүгээс +/-2 нэгж хувьд тогтоон өргөтгөх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор хүүгийн түвшний өсөлтүүд, үүний дотор хадгаламж, бонд болон бусад хүүгийн түвшин өссөн байна.
Арилжааны банкнуудын хувьд энгийн хугацаатай хадгаламжийн хүү 7-р сараас хойш аажмаар өсөж, 10-р сард харгалзах хугацаанаас хамааран дунджаар 8.2-12.8 хувьд хүрчээ. Хадгаламжийн төрөл бүрд харгалзах хүүгийн түвшин ялгаатай тул энэ удаад бид банкнуудын энгийн хугацаатай хадгаламжийн хүүг онцлон авч харьцууллаа. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Хувьцааны зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,295.58 нэгжид хүрч, 2.00%-ийн өсөлттэй хаагдлаа.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. Технологийн "Nasdaq Composite" индекс болон өсөлтөд төрлийн хувьцаанууд үнэ цэний хувьцаануудаас илүү бууралттай байлаа. Технологийн хувьцаанууд Meta, Amazon, Alphabet болон Microsoft гэх мэт компаниудын 3-р улирлын ашигт ажиллагаа хүлээлтээс доогуур гарсантай холбоотойгоор 7 хоногт уналтаа үргэлжлүүллээ. Meta ажилтнуудаа цомхотгохоо мэдэгдсэн бол Amazon компани шинэ ажилтан нэмж авахгүй болохоо мэдэгдээд байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байхад төв банкны бодлогын хүү өндрөөр өсгөх хүлээлт багассан нь гол нөлөөг үзүүллээ. Мөн БНХАУ-ын 0-Ковид бодлого цуцлагдаж болзошгүй албан бус хүлээлт үүссэн нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөллөө.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. "NIKKIE 225" индекс 0.35%, "TOPIX" индекс 0.86%-иар тус тус 7 хоногт өсөлттэй хаагдлаа. БНХАУ-ын 0-Ковид бодлого цуцлагдаж болзошгүй гэх албан бус дохио үүссэн нь Японы хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөллөө. Японы иен ам.долларын ханшийн эсрэг 7 хоногт 147.6-аас 146.6 болж чангарлаа.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хувьцаанууд 0-Ковид бодлого цуцлагдаж болзошгүй гэх албан бус хүлээлтийн нөлөөгөөр 7 хоногт өсөлттэй байлаа. Нийтлэлүүдээр БНХАУ-ын баримталж буй 0-Ковид бодлого эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж буй учир уг бодлогыг БНХАУ цуцлахаар төлөвлөж байна гэх мэдээлэл тархсан. Уг албан бус мэдээлэл нь сошиал орчинд ихээр тархсан тул хувьцаанууд 7 хоногт өсөж эхэлсэн. Гэвч Лхагва гарагт Хятадын Үндэсний Эрүүл Мэндийн Комиссын зүгээс 0-Ковид бодлогыг тууштай баримтлах болохыг мэдэгдэж, уг нийтлэл худал болохыг баталсан. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
Бондын зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 190 ширхэг бондыг нийт 38.04 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 7 хоногийн турш өсөлттэй байлаа. АНУ-ын 2 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 4.75%-д хүрч өссөн. Энэ нь сүүлийн 15 жилийн дээд түвшин болсон. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Эдийн засгийн мэдээ |
|
2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын зардал ₮2.7 их наяд байхаар төсөлд тусгаад байна |
2022.11.01 |
2023 оны төсвийн төсөлд 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр тусгасан боловч 2024 онд хүлээгдэж буй санхүүжилт 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоолол гарсан байна.
Хэдийгээр 2023 онд шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй ч төсвийн ачаалал ирэх жилүүдэд төдийлөн буурахааргүй байгааг УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн төсвийн ажлын хэсэг мэдээллээ.
Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг цэгцэлж, шинэчилснээр төсвөөс санхүүжилт авдаг бүх төсөл, арга хэмжээ нэгдсэн кодтой болж стандартчилагдана гэж үзэж байна. |
Дэлгэрэнгүй |
Төлбөрийн тэнцэл оны эхнээс өссөн дүнгээр $1.3 тэрбумын алдагдалтай гарав |
2022.11.01 |
Есдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 163.11 сая ам.долларын ашигтай гарсныг Монголбанк мэдээллээ.
Есдүгээр сарыг оруулан тооцоолсноор оны эхнээс төлбөрийн тэнцлийн алдагдал нэг тэрбум 358.94 сая ам.доллар хүрсэн байна. Үүнийг өмнөх оны эхний есөн сарын гүйцэтгэлтэй харьцуулахад 2.3 дахин өссөн дүн боллоо. Тухайн сард экспортын орлого нэг тэрбум ам.доллар хүрсэн ч импортоор худалдан авсан бараанд 733 сая ам.доллар төлсөн болохыг Төв банк мэдээлэв. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
Хувьцаат компанийн мэдээ |
|
“КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКС БОЛОН БОНЗ-ЫН ТАЙЛАГНАЛ, АРГАЧЛАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА |
2022.11.04 |
“Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Монголын хөрөнгийн бирж (МХБ) болон Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо) хамтарч “Компанийн засаглалын тайлан үнэлгээ”, “Байгаль орчин, нийгэм, засаглалын болон тогтвортой байдлын тайлагнал хийх хэрэгцээ шаардлага, аргачлал, олон улсын чиг хандлага” сургалтыг 2022 оны 11-р сарын 03-ны өдөр МХБ-ийн сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа. |
Дэлгэрэнгүй
|
"ЛЭНДМН АКТИВ ТЗК" ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ |
2022.11.01 |
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/4173 тоот албан бичгийн дагуу "ЛэндМН Актив ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, өнөөдөр буюу 2022 оны 11 дугаар сарын 1-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхээр боллоо. |
Дэлгэрэнгүй
|
|
|
|